» » СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 

1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын хариу арга хэмжээг авч, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшинд шилжүүлэх
2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшинд шилжсэнтэй холбогдуулан доор заасан үйл ажиллагаанаас бусад бүх төрлийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хориглох. Үүнд:
• Эрчим хүч, дулаан, усан хангамж ариутгах татгуурын ашиглалтын үйл ажиллагаа
• Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх
• Өмгөөлөл, нотариат
• Шатахуун, түлшний хангамж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
• Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
• Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт
• Цахим банк, автомат машин
• Малын өвс тэжээлийн тээвэрлэлт
• Харилцаа холбоо, шуудан илгээмж
• Хэвлэл мэдээлэл / эрх хязгаарлах/
• Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
• Оршуулгын үйл ажиллагаа
• Цаг уурын станцын үйл ажиллагаа
3. Хүнсний худалдаа, эмийн сан, уст цэг, шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулж буй иргэн, байгууллагуудад бүртгэл хяналтын системийг тогтмол хөтлүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, зохиомол үнийн хөөрөгдөл үүссэн эсэхээр мэдээлэл цуглуулж, зөрчил гаргасан газруудын үйл ажиллагааг нэн даруй зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгох
4. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын Улаан түвшинд шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 хүртэл хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох
5. “Боломж”, “Наранбулаг” худалдааны төвүүдийг гэр хорооллын дэлгүүрүүдээс авсан захиалгын дагуу 10.00-14.00 цагийн хооронд хүнсний бөөний түгээлтийг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж хүргэхийг зөвшөөрөх
6. Өвс, тэжээл авах шаардлагатай малчдын судалгааг гаргаж, сумын төвд орж ирэхэд нь халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй, маршрутын дагуу хөдөлгөөнд оролцуулахыг багийн Засаг дарга нарт, хяналт тавихыг тухайн постонд үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдад үүрэг болгох
7. Хаврын тариалалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан газар тариалан эрхлэгчдийг зохих журмыг баримтлан үйл ажиллагаагаа эхлэхийг зөвшөөрөх
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр