» » Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь шаардлагатай машин тоног төхөөрөмжийг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь шаардлагатай машин тоног төхөөрөмжийг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь шаардлагатай машин тоног төхөөрөмжийг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь шаардлагатай машин тоног төхөөрөмжийг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.

 

Сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуулийн дагуу Хууль хяналтын байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар эхлүүлж, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст prius-30 маркийн автомашин, дуут дохио, явуулын пост, байршил тодорхойлогч зэрэг шаардлагатай машин, тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж, хүлээлгэн өглөө. Үүнд нийт 24,500,000 төгрөгийн хөрөнгө зарцуулсан бөгөөд уг зардлыг сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн төсвөөс гаргаж шийдвэрлэлээ.
Дээрх машины түлхүүр болон тоног, төхөөрөмжүүдийг сумын ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗөвлөлийн дарга Д. Гантөмөр, сумын Засаг дарга Ч. Алтанбагана нар Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, Хурандаа Г. Чимэддагва, Замын цагдаагийн ахлах зохицуулагч, хошууч Б. Алтансүх нарт гардуулж өглөө.
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр