Хархорины Сангийн Аж ахуйн ажилтан Ш.Борис нь 1957 онд Хархорины хэсэг нөхдийн хамтаар Улаанбулангийн барилгыг барьж анхны “Улаанбулан” –г нээж , хөдөөгийн багуудад морин тэргээр явж, үдэшлэг цэнгүүн, концерт тоглон урлаг соёлыг түгээсэн анхдагч хүн билээ.
Хархорин сумын клуб нь 1961 онд баригдаж, соёл олон түмний эрхлэгч, дуу хөгжмийн багш, номын санч, киномеханикч, үйлчлэгч зэрэг орон тоотой ажиллаж байсан. Клубын эрхлэгчээр Г.Батжаргал Өвөрхангай аймгийн театраас томилогдон ирж 1961-1979 он хүртэл ажилласан байна. Энэ хугацаандаа Улаанбаатар хотод 2 удаа сумын соёлын өдрүүдийг зохион байгуулж, бүжгийн хамтлаг нь бүх ард түмний урлагийн үзлэгээс хүрэл медаль хүртэж байсан. Клубын хамт олон сайн дурын урансайханчдын хамтлаг нь:
Учиртай гурван толгой дуурь, Шарай голын 3 хаан, Жаргалыг хүссэн Мөнхөө, Аавын хүү зорьсондоо, дуулалт драмын жүжиг, Далан худалч, Мандухай сэцэн хатан зэрэг томоохон жүжгүүдийг чадварлаг тоглож бусад аймаг сумдаар аялан тоглолт хийдэг байжээ. Эдгээр жүжгийг сайн дурын уран сайханч Борбандитай хамтран өөрийн тайзнаа найруулан тавьж байсан.
Тухайн үедээ Ардын жүжигчин бүжгийн багш Долгорсүрэнгийн дэглэлт Хархорин бүжгийг анх удаагаа өөрийн тайзнаа найруулан тавьсан ба уран сайханчид бүжигчнээр Г.Пүрэвээ, З.Тогоо, Ц.Лувсандорж, Базарсад, С.Янжинхүү , Ж.Норжмаа, Г.Ламзав, Долгормаа, Д.Баасанжав, Д.Нэргүй, Адьяахүү, Л.Чимгээ, Д.Жавзандолгор, Сангидорж, Д.Чүлтэм, Л.Доржсүрэн, Жунай, Н.Батсүх, О.Бямбасүрэн, О.Галдан , Д. Дашжаргал, Д.Гаваа, Баасандорж, Ц. Пүрэвээ, А. Эрдэнэхүү нар Хөгжимчнөөр: С.Дашдаваа, Төмөрбаатар, Б.Бямбасүрэн Б.Бямбасамбуу, А.Шадав, Ч.Дамдинсүрэн нар тоглож байсан. Мөн Ишиг, Уралдаан, Бүгүйчүүл, Орхоны долгио, Цэрэг, Казак, Цыган бүсгүй, Алтантариа, Тариаланч залуус, Охид зэрэг бүжгийг дэглэж Хархорин сум САА-н 10, 20 жилийн ойн хүндэтгэлийн концертийг найруулан ажиллаж байв.
Мөн 1980-1990 оны уран сайханчаар Б.Болормаа, Д.Билгээ, Өлзий, А.Батмөнх, Р.Энхтуяа, Р.Донгоров, С.Жаргалсайхан, Б.Даваасамбуу нар ажиллаж байв.
Соёлын төвийн хөгжмийн хамтлаг:
“Алтантүрүү хамтлаг”-т : Болдбаатар, Г.Нарангэрэл, Ц.Ганхуяаг, Л.Эрдэнэчимэг
“Цуурай хамтлагт”: Л.Амарсайхан, Д.Мөнхбат, Ц.Ганхуяг, Д.Ариунболд, Б.Чинзориг, Б.Тэрбиш, Г.Үүрцайх нарын залуу авьяастнууд байв.
Клубын эрхлэгчээр Базарсад, Галдан , Дашдондог, Г.Батжаргал, Дашдаваа, Банзрагч, Б.Уртнасан, Ч.Дамдинсүрэн, Батбаяр, Буджав, Ц.Энхамгалан,Ц.Цэнд-очир Ж. Отгонбаяр, Ц.Уранбал, Б.Гантулга. Ш.Отгонжаргал, Д.Болдбаатар О.Отгончимэг
Номын санчаар: Шоовдор, Оюунчимэг, Эрдэнэчимэг, Д.Батчулуун Б.Оргилмаа, Ц.Цэцгээ
Кино механикчаар: Долгор, Ц.Намдаг, Н,Батсүх, Шижээхаян, Ч.Зэст, З.Чулуундорж Даржаа, Д.Дэлгэрсайхан, Р.Алтангэрэл
Хөгжмийн багшаар: Оюунцэцэг, Ц.Ганхуяг,Алтанэрэл, Э.Ширэндэв, Л.Амаржаргал
Бүжгийн багшаар: Э.Золзаяа, О.Азжаргал, Б.Гантулга, Ж.Анхбаяр, Г.Золзаяа С.Энхсайхан, Д.Хандсүрэн
Нягтлан бодогч:Д.Долгорсүрэн, Г.Оюун,Л.Должинсүрэн, Р.Гүнсэнбадам Ц.Нансалмаа
Үйлчлэгч: Янжинхүү, Л.Эрдэнэцэцэг, Бямбасүрэн, А.Хишигт, П.Мөнх-эрдэнэ нар тус тус ажиллаж байв.
Одоо соёлын төв нь 8 орон тооны ажилтантайгаар, урлаг соёл, сургалт сурталчилгааны ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулж ирлээ. Жилдээ дунджаар 25-30 нэр төрлийн ажил зохион байгуулан давхардсан тоогоор 12000 гаруй иргэдэд үйлчилгээг үзүүлэн өөрийн орлогынтөлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж ирлээ. Хүүхэд залуучуудын авьяасыг хөгжүүлэх 6 төрлийн дугуйланд 80 гаруй хүүхэд хичээллэж байна.
Сумын соёлын төвийн номын сан нь 6053 номын фондоор иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Фондын номыг 100% цахим мэдээлэлд оруулсан байна. Соёлын төвийн эрхлэгчээр Ц.Оюунчимэг, номын санчаар Ц.Цэцгээ, хөгжмийн багш Л.Амаржаргал, бүжгийн багш Д.Хандсүрэн, соёлын үйлдвэрлэл, өвийн ажилтан А.Мөнхтулга, үйлчлэгч- няраваар Ж.Цэвэлмаа, Х.Отгонтуяа жижүүрээр Ц.Пүрэвээ, нягтлан бодогчоор Ц.Нансалмаа нар ажиллаж байна.
<!--[if !supportLists]-->1. <!--[endif]-->Байгууллагын байршил: Ганган Орхон багийн Соёомбо хороолол
400 хүний суудалтай соёлын төв нь Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 онд ашиглалтанд орсон. Нийт 1056 м/кв талбайтай ба 1 давхартаа үзвэрийн заал, хувцас солих өрөө 2, өлгүүр, хөгжмийн өрөө, цахилгааны өрөө, эр, эм, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ариун цэврийн өрөө, жижүүрийн өрөө зэрэг нийт 7 өрөө танхим, 2-р давхартаа бүжгийн танхим, орон нутаг судлах танхим, эрхлэгчийн өрөө, уншлагын танхим, фонд, узель, сургалтын өрөө , эр, эм ариун цэврийн өрөө зэрэг нийт 9 өрөө танхимтай үйл ажиллагаа явуулж байна.