» » НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.
НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.
Онгоцон ухаа багийн иргэн Ц.Баасангийнх Азарын өвөрт намаржиж байна. Тэрээр эхнэр П.Пүрэвжавын хамт малаа 5 төрөл дээр өсгөж, 2013 онд " Сумын аварга малчин " , 2017 онд" Аймгийн аварга малчин" , " Мянгат малчин" , 2019 онд "Алтан төлийн эзэн", "Алтан ишигний эзэн" болжээ.
Цагаан идээгээ боловсруулан жил бүр зохион байгуулагддаг сум болон аймгийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд хөхүүрийн айраг, ингэний хоормогоороо тогтмол оролцож, 2013, 2015 оны “Шилдэг эко бүтээгдэхүүн”- ий шагналыг хүртэж байжээ.
Тэднийх хуванцар сав суулгаас бүрэн татгалзан эцэг өвгөдөөс уламжилж ирсэн модон андуу болон , үхэр , ямааны арьс ширээр хөхүүр, хөөрцөг, хутгуур богц өөрсдөө хийж хүнсний зориулалтын төмөр сав суулга, шанага, даавуун уутыг өдөр тутмын хэрэглээгээ болгосон байна.
Үр хүүхдүүддээ мал маллах ухаан, арьс шир, сур, нэхий идээлж элдэх, сураар ногт, чөдөр, хазаар зангидах ташуур сүлжих арга, элдсэн арьсаараа том жижиг хөхүүр, хөөрцөг эсгэж хийх, уламжлалт зүү ороох оёдлоор хөөрөгний даалин, хавтага, сэвлэгний уут зэргийг оёхыг зааж сургаж , өвлүүлж байна.
Төрсөн нутагтаа мал сүргээ маллан өсгөж, сүү цагаан идээ, арьс шир, ноосыг боловсруулан үлгэр дуурайлалтай ажиллаж амьдарч байгаа малчин өрхийн мэдээллийг цувралаар хүргэж байна.
НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.
Засаг даргын Тамгын газар

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр