Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал тоолох төхөөрөмж, саналын хуудас, халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хэрэгслүүдийг хэсгийн хороодод хүлээлгэн өглөө. Монгол улсын Засгийн газраас сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг гаргасан бөгөөд сонгогч бүрт амны хаалт, нэг удаагийн бээлий олгож, халууныг хэмжиж, халдваргүйжүүлэлт хийнэ. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 8148 сонгогч бүртгэгдсэн байна.