» » БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР 2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05 НЫ ӨДӨР ТОХИОНО.
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР 2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН 05 НЫ ӨДӨР ТОХИОНО.

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг.
Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ч бүх нийтийн амралтын өдөр биш байв. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталснаар уг хуулийн дагуу улс даяар, нийтээр тэмдэглэх өдөр болон бүх нийтийн амралтын өдөр нэгээр нэмэгджээ.
Энэхүү хууль батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байх ЁС СУРТАХУУНЛАГ өдөртэй болж байна.

ИХ ДҮЙЧЭН ӨДРӨӨР МАЦАГ БАРИХ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХГҮЙ, ХУДАЛДАХГҮЙ БАЙХ, БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН АЛИВАА МУУ ҮЙЛИЙГ ТЭВЧИХ, ӨГЛӨГ ХАНДИВ ӨГӨХ, БУСДАД ТУСЛАХ, МОД ТАРИХ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЗЭРГЭЭР НИЙГЭМ, ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН САЙН ҮЙЛС ДЭЛГЭРҮҮЛЭХИЙГ ХАРХОРИНЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА. 
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр