» » СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.
СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

2020.02.15

Өвөрхангай аймгийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай” А/ 55 тоот захирамж гарсантай холбогдуулан сумын Онцгой комиссын ээлжит хуралдаан болж, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, 2020 оны 02 сарын 10-ны өдрийн сумын Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, сумын Шуурхай штабыг байгуулан, ажлын төлөвлөгөө гаргалаа.
2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Шуурхай штабын жижүүр 09.00-20.00 цагийн хооронд ажиллаж, 70327244 дугаарын утсаар мэдээ мэдээлэл өгч, хууль тогтоомж, захирамж тушаалын хэрэгжилттэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авна. Сумын Онцгой комиссын гишүүд 03 дугаар сарын 02 ны өдрийг хүртэл хуваарийн дагуу албан байгууллага, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний төвүүдээр хяналт шалгалтыг зохион байгуулна.
Иргэд та бүхнийг холбогдох газруудаас гаргаж байгаа урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг дагаж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр