ИРГЭДИЙН АНХААРАЛД

Иргэдийн анхааралд

        2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын 296 дугаар тогтоолоор Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааны хоёрдох зах зээлийн арилжааг хөрөнгийн бирж дээр үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангахыг даалгасан.

        Хархорин сумын нийт хүн амын 46% нь үнэт цаасны дансаа нээлгэж, одоогийн байдлаар 4025410 ширхэг 3755707530 төгрөгний хувьцаа баталгаажиж, 3919683 ширхэг 3657064239 төгрөгний хувьцааг баталгаажуулах шаардлагатай байна.

         Иймд үнэт цаасны дансаа нээлгээгүй иргэд 2020 оны 02 сарын 20-ны дотор дансаа нээлгэх, хувьцааны арилжаа эхлэх, 2019 оны ноогдол ашиг хуваарилагдахаас өмнө хувьцааны тоо ширхэг, бүртгэлийн зөрүүтэй эсэхээ шалгах шаардлагатай байгаа тул дээрх хугацаанд ЗДТГ-ын 211 тоотод хандаж шалгуулна уу.

 /ЖИЧ: 2020-02-20 оос хойш данс  нээхгүй болохыг анхаарна уу/

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр