» » СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

 

 

2020.02.10

Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, зарим шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар сумын Онцгой комисс хуралдлаа.
Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэг тусгай төлөвлөгөө гарган яаралтай үед ажиллах, мэдээлэл сурталчилгаа зохион байгуулах, эмчилгээ эрхлэх 3 багийг
ажиллуулж байна. Яаралтай тусламжийн үед хэрэглэх эм, эмнэлгийн хангамж 92 хувь, шинэ короновирусийн дэгдэлтийн үеийн бэлэн байдлын эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 98 хувьтай , сэжигтэй тохиолдол илэрсэн үед халдвартын тасгийг бүрэн чөлөөлж 10 ор бэлэн байдалд байх зохион байгуулалттай ажиллаж байна. Ажлын цагаар хөтөч ажиллаж, үйлчлүүлж байгаа иргэдээс асуумж авч, зөвлөгөө өгч байна. Товлолт вакцин, хямдралтай үнээр эм бичүүлэх үйлчилгээнээс бусад 0-5 настай хүүхэд, ахмад настан, суурь болон архаг өвчтэй иргэд, жирэмсэн эхчүүдийн үзлэгийг гэрийн эргэлтэд бүрэн шилжүүлж хяналтад авлаа.
70327103 дугаарын утас 24 цагаар дуудлага авч, зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10 ны өдрийн А/ 24 тоот захирамжийг албан байгууллага, аж ахуй нэгж, албан хаагчид, иргэд мөрдөж, эцэг эхүүд хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулж, дархлаа дэмжих, урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг дагаж хэрэгжүүлэх, хүүхэд багачууд, оюутан залуусыг олон нийтийн газар, зах худалдааны төвүүдээр сэлгүүцэхгүй байхыг анхааруулж байна.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр