» » ИРГЭДИЙН АНХААРАЛД
ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, насны хишгийг Сангийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, арилжааны банк хооронд байгуулсан гэрээний дагуу Төрийн банк, Хаан банкны салбар нэгжүүдээр дамжуулан олгож байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэх зорилгоор Хөдөлмөр , нийгмийн хамгааллын яам болон Сангийн яамнаас нийгмийн халамжийн үйлчилгээнүүдийг НЭРИЙН ДАНСАНД ХОЛБОХ чиглэлийг баримталж байгаа.
Үүнтэй холбоотойгоор дараах асуудалд анхаарна уу.
• Иргэдэд нэрийн дансыг шууд нээх боломжгүй тул халамжийн үйлчилгээ авч байгаа арилжааны банкиндаа хандаж идэвхтэй буюу хүчинтэй данс байгаа эсэхийг нягтлах, байхгүй тохиолдолд шинээр нээлгэх .
• Нэрийн дансаар дамжуулан мөнгө авах хүсэлтээ биечлэн очиж гаргах , харилцах дансандаа холбуулах.
• Нийгмийн халамжийн үйлчилгээг нэрийн дансанд холбуулах нь халамжийн мөнгөө тухайн банкны аль ч салбар, тооцооны төв, АТМ –аас авах боломжтой.
• 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Насны хишиг, Эхийн алдарт одонгийн мөнгөн тусламжийн мөнгийг олгох ба бусад төрлийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг 2020 оны 2 дугаар сарын 15- ны өдрөөс эхлэн олгоно.

ЗДТГазар Халамжийн алба

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр