» » ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙГ ХАРХОРИНЧУУД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙГ ХАРХОРИНЧУУД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

12 сарын 29 бол

 

 

Монгол улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөн тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор сэргээн тунхагласны 108 жилийн ойн өдөр. Монгол хүн бүрийн бахархлын өдөр.
Энэ тэмдэглэлт өдрөөр сумын Засаг даргын Тамгын газар, Баруун Хүрээ хийд хамтран тус хийдэд хадгалагдаж байгаа Богд хаант Монгол Улсын ТӨРИЙН ТУГ -ийг эх хувиар нь гаргаж цэнгүүлэн, сүсэгтэн олон хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Баруун хүрээ хийдийн лам хуврагууд Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга хурал хурж, мандал өргөж, Жанлавцогзол номыг нийтээр монголоор айлтгаж, Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын Театрын дуучид Чингис хааны төрийн дуулал "Эртний сайхан", Богд хаант Монгол улсын төрийн дуулал " Зуун лангийн жороо луус" дууг эгшиглүүллээ. Хархорин сумын уугуул, түүхийн ухааны доктор Д. Хоролдамба "Тусгаар тогтнолын үнэ цэнэ" лекц сонсгож,
сумын ИТХ, Эрдэнэзуу хийд, Дамбаравжаалин хийд, ЕБС-ийн монгол хэлний багш нар хамтран зохион байгуулсан монгол бичгийн олимпиадын аваргуудын шагналыг гардууллаа. Өвөрхангай аймгийн Засаг дарга Г. Ганболд, Засаг даргын орлогч И. Доржсүрэн, БСУГ-ын дарга Ж. Пүрэвсүрэн, сумын удирдлагууд, байгууллагын дарга эрхлэгчид, төрийн албан хаагчид, аймгийн Ганданпунцоглин хийдийн хуврагууд төрийн тугандаа хүндэтгэл үзүүлж, зохион байгуулагчдын зүгээс ирсэн хүүхэд бүрт бэлэг өглөө. Энэ арга хэмжээг дэмжин оролцсон сумын ИТХ, ЭБЦДС ТӨХК, ЦДҮС ТӨХК, ШШГХ нээлттэй хаалттай хорих 423 дугаар анги, "Маргад" дэлгүүр, "Хас начин" ХК, "Зулзаган ой" хоршоо, бизнес эрхлэгч Д. Гантуяа, О. Ганзориг, Ж. Баярсанаа, Д. Сандагдорж, Ж. Галсанцэрэн нарт талархал илэрхийлье.

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙГ ХАРХОРИНЧУУД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

 

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙГ ХАРХОРИНЧУУД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

 

 

 

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙГ ХАРХОРИНЧУУД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

 

 

 

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙГ ХАРХОРИНЧУУД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

 

 

 

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙГ ХАРХОРИНЧУУД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

 

 

 

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙГ ХАРХОРИНЧУУД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

 

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр