» » СЭРЭМЖЛҮҮЛЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн сонор, сэрэмж суларч, анхаарал болгоомжгүй байдлаас болж, аливаа эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

1. Аж ахуйн нэгж, байгууллага бүр хариуцлагатай эргүүлийг томилон, аюулгүй байдлаа ханган ажиллах.

2. Байгууллага, хамт олноороо баярын арга хэмжээг тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, гудамж талбайд осгож эндэхээс болгоомжлох, урьдчилан сэргийлэх.

3. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх.

4. Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, иргэд насанд хүрээгүй хүнд болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчилэхгүй байх.

5. Бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх.

6. Салют, перотехникийн хэрэгсэл болон шаардлага хангахгүй хүний эрүүл мэндэд аюултай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх.

Дээрх эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, байгууллага, аж ахуй нэгж, хувийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хараа хяналт тавьж, хулгайлах болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг хүсье.

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр