» » ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРӨӨР ХҮҮХДҮҮДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО.
ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРӨӨР ХҮҮХДҮҮДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1989 оны 11 дүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн конвенцийг баталснаас хойш 193 орон нэгдэн орсон бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон улс орон баталсан хүний эрхийн хэлэлцээр болжээ. Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эсэн мэнд хөгжих,сурч боловсрох, ялгаварлан гадуурхагдахгүй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн сайхан амьдрах, аж төрөх зэрэг язгуур эрхүүдийг багтаасан чухал баримт бичиг бөгөөд Монгол улс 1990 онд уг конвенцид нэгдэж, хүүхдийн талаарх Үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг шат дараатай хийж, хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Энэ өдрийг 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалж дэлхийн 130 гаруй орон нэгдээд байна. Хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх энэ өдрөөр Хархорин сумын ЗДТГ, Иргэний танхим, хүүхэд хамгааллын хамтарсан багаас ЕБС-ийн сурагчдад мэдээлэл хүргэж, тэдний дунд санал хүсэлтийн хайрцаг ажиллуулан, бусдад сайн үлгэр дуурайлал үзүүлдэг сурагчдыг урамшууллаа. Хүүхдүүдээс ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх, холбогдох хүмүүст хүргэх ажлыг зохион байгуулна.

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРӨӨР ХҮҮХДҮҮДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО.

 

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРӨӨР ХҮҮХДҮҮДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО.

 

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРӨӨР ХҮҮХДҮҮДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО.

 

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРӨӨР ХҮҮХДҮҮДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО.

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр