» » СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ХҮСЛИЙН ЗАХИА” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ХҮСЛИЙН ЗАХИА” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

Хархорин сумын хүүхдүүдэд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулж тэдний санал хүсэлтийг сонсох, гарц боломжийг эрэлхийлж, шийдвэрлэх зорилгоор ЕБ-ын сургуулийн сурагчдын дунд “ХҮСЛИЙН ЗАХИА” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Уг төсөл сумын Засаг даргын ивээл дор явагдах бөгөөд захидлыг 11 сарын 15 хүртэл хүлээн авна. Онцгой захидал бичсэн 5 хүүхдийн хүслийг биелүүлж, Содон 50 захидлын эзэн, бүтээлч 5 дугтуйны эзнийг урамшуулна. Төслийн арга хэмжээний нээлтэд 300 гаруй хүүхэд хамрагдан, сумын Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Л.Энхбат, ЕБ-ын II сургуулийн багш, хүүхдийн элч Баярсайхан нар захидлын уралдааны зорилго, зохион байгуулалтын үйл ажиллагааг танилцуулан, хүүхэд бүхэн мөрөөдлөөр жигүүрлэж, амжилттай суралцан, мөрөөдлөө биелүүлэхийг хичээдэг байхыг уриаллаа. Төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг “Хүслийн захиа” уралдааны шалгаруулалтыг хийж, 2019 оны 12 сард болох “ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ” - ээр онцгой захидлын эздийг тодруулна. Төсөл хэрэгжих хугацаанд гэр бүл, хүүхэд багачуудад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ХҮСЛИЙН ЗАХИА” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

 

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ХҮСЛИЙН ЗАХИА” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

 

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ХҮСЛИЙН ЗАХИА” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

 

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ХҮСЛИЙН ЗАХИА” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр