» » ТӨРИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
ТӨРИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэх зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 10 сарын 25 ны Баасан гарагт зохион байгуулна. Өдөрлөгт Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч, эд хөрөнгийн улсын бүртгэгч, иргэний улсын бүртгэгч оролцож гадаад паспортын захиалга авах, хуулийн этгээдийн бүртгэл өөрчлөлт хийх, үл хөдлөх хөрөнгө бүртгэж гэрчилгээ олгох ба сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, Татварын алба, Нийгмийн Даатгалын тасгийн байцаагч нар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Мөн өдөрлөгийн үеэр хөдөөгийн 5 багийн иргэдийн Спортын бага наадам зохион байгуулагдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр