» » ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ “ХАРХОРИНЧУУД ХАРХОРИНЧУУДДАА” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО.
ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ “ХАРХОРИНЧУУД ХАРХОРИНЧУУДДАА” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО.

 

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас хүүхэд ивээн тэтгэх, хайр, халамж, тус дэм шаардлагатай байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах, ирээдүйд нь гэрэл гэгээ нэмэх, хөгжүүлэх зорилго бүхий "Хархоринчууд Хархоринчууддаа " хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.
 Тус хөтөлбөрт Хархорин сумын зорилтот бүлгийн 150 хүүхдийг хамруулахаар хүүхэд хамгааллын баг судалгаа гаргасан бөгөөд хүүхэд бүр ивээн тэтгэгчтэй болно.
 Хүүхэд ивээн тэтгэгч нь сар бүр 25 мянган төгрөгийг хандивлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил хамгаалалд зориулагдана.
 Нээлтийн үеэр 80 хүүхэд ивээн тэтгэгчтэй боллоо.
 Та Дэлхийн зөнгийн оффист хүрэлцэн ирж сонгогдсон хүүхдүүдийн мэдээлэлтэй танилцан, хүүхэд ивээн тэтгэгч болох боломжтой.
Эрхэм та бүхнийг хөтөлбөрт нэгдэж, сумынхаа олон хөөрхөн хүүхдийн амьдралд хамтдаа гэрэл гэгээ нэмэхийг уриалж байна.

ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ “ХАРХОРИНЧУУД ХАРХОРИНЧУУДДАА” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр