» » ХАРХОРИН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН II СУРГУУЛЬ
ХАРХОРИН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН II СУРГУУЛЬ

1986 оны 10 дугаар сард Хархорин сумын 8 жилийн хоёрдугаар сургууль нэртэйгээр байгуулагдаж тэр үед ажиллаж байсан 10 жилийн нэгдүгээр сургуулиас 1000 гаруй сурагч, багш нар таслан авч  анхны хичээлээ эхлэж байжээ. 1991 оны 9 сараас сумын 8 жилийн нэгдүгээр сургууль буюу иргэдийн ярьдгаар “Хорихын 8 жилийн сургууль”-ийг  тус сургуультай нэгтгэж, 10 жилийн сургууль болон өргөжжээ. Одоо тус сургуульд 1000  орчим сурагч суралцаж,  60 орчим багш, 25 ажилтан ажиллаж байна. Тус сургууль нь “Сумын шилдэг үйлчилгээний байгуллага”, “Аймгийн шилдэг төсөвт байгууллага”,   “Аймгийн тэргүүний сургууль”, Монгол улсын  шилдэг сургуулиудад олгодог “ТОР-20”  өргөмжлөлтэй хамт олон юм. 

 

  БАТЖАРГАЛЫН НАРАНЧИМЭГ
  Ерөнхий боловсролын II сургуулийн захирал


  Төгссөн сургууль, мэргэжил
  1987 онд Ховд хотын 10 жилийн дунд сургууль
  1991 онд МУИС-ийг Түүхч, музей судлаач мэргэжлээр
  1998 онд Удирдлагын академийг Боловсролын удирдлагын арга зүйч менежер

  цолтойгоор төгссөн.

 

  Эрдмийн цол, зэрэг
  Боловсрол судлалын магистр


  Ажилласан байдал
  1992-1996 онд Хархорум дээд сургуульд багш
  1996-1998 онд Шинжлэх ухааны академийн харъяа Улаанбаатар их сургуульд   багш
  1998 оноос Ерөнхий боловсролын II сургуулийн захирал

 

Шагнал
2004 онд Боловсролын тэргүүний ажилтан
2011 онд Аймгийн тэргүүний ажилтан       
2012 онд Монголын багш нарын холбооны "Боловсролын тэргүүний удирдагч" өргөмжлөл

 

Гадаад хэл
Орос, англи


Цахим хаяг
b_nar0207@yahoo.com

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр