» » ШАРИЛЖ, ХОГ УРГАМАЛ ЦЭВЭРЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.
ШАРИЛЖ, ХОГ УРГАМАЛ ЦЭВЭРЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Хөл газрын ургамалын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөл газрын ургамалын ургалтыг зогсоож, дахин ургуулахгүй байх зорилгоор шарилж лууль, хөл газрын ургамал цэвэрлэхийг зөвлөж байна. 
Шарилж цэвэрлэх ажлыг 6 сарын 20-оос 07 сарын 05-ны хооронд, 8 сарын 5-20-ны хооронд шарилж, хөл газрын ургамалыг цэвэрлэх ажлыг 2 үе шаттай цэвэрлэх нь үр дүнтэй.
Шарилж луулийг цэвэрлэхдээ булцуу нь задарч тоосоо гөвөхөөс өмнө хөрсөнд 5-10 см үлдээн тайралт хийхийг зөвлөж байна. Тайралт хийснээр харшлын өвчлөлийг сэдрээхгүй байхаас гадна хөрсийг хамгаалж эрүүлжүүлэхэд ач тустай.
Иймээс Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10, Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3 дахь заалтыг хэрэгжүүлж байгууллагын эзэмшил, өмчлөл болон 50 метр доторхи газрын хог ургамалыг цэвэрлэхийг иргэд байгууллагуудад УРИАЛЖ байна.

ШАРИЛЖ, ХОГ УРГАМАЛ ЦЭВЭРЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр