» » » ХАРХОРИН СУМЫН ЭРДЭНЭТОЛГОЙ БАГ
ХАРХОРИН СУМЫН ЭРДЭНЭТОЛГОЙ БАГ

 

ХАРХОРИН СУМЫН ЭРДЭНЭТОЛГОЙ БАГ

 

 

 

Хархорин сумын Эрдэнэтолгой баг нь 1992 оны 09 сарын 21-нд Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар байгуулагдсан. Анхны Иргэдийн нийтийн хурлын даргаар Цэрэнгийн .Шуурай, багийн засаг даргаар Дэмчигийн Пүрвээ нар сонгогдон ажиллаж байсан.

Байршил: Сумын төв

Газар нутгийн хэмжээ:

Нийт хүн ам: 2022 онд 845  өрх, 3110  хүн ам тоологдсон. 18 хүртэл насны 1097, 55-аас дээш насны 391 хүн байна. Хүн амын дотор эрэгтэйчүүд 49.26 хувь, эмэгтэйчүүд  50.74 хувь эзэлж байна.

2022  оны мал тооллогоор :  Тэмээ – 29  Адуу – 673,  Үхэр – 1349,  Хонь - 8002, Ямаа – 5563  бүгд 15616 толгой мал тоологдсон. 

Багийн Алдарт, гавьяат иргэд: Гавьяат механикжуулагч С.Цэрэннадмид, Улсын аврага шувуучин Д.Гэлэгмаа, Ч.Алтанцэцэг, улсын аврага тээвэрчин О.Дондогдорж, улсын аврага тариаланч Баярцэцэг

Түүх, соёлын дурсгалт газрууд: Хархорум хотын туурь, Эрдэнэзуу хийд, Эрдэнэтив толгой, Ханджамц хатны суврага, Дагвадаржаа ламтаны суварга, эртний чулуун мэлхий.

 Иргэдийн нийтийн хурлын даргаар Ц.Шуурай 2 удаа, С.Нямдорж 1 удаа, Ю.Хатанбаатар 2 удаа, Ж.Сарантуяа 2 удаа, Э.Анхмаа 1 удаа тус тус сонгогдон ажилласан бол багийн Засаг даргаар Д.Пүрвээ 2 удаа, Б.Бямбацэрэн 3 удаа сонгогдон ажилласан байна.

 

2019 онд Багийн засаг даргаар Д.Батчулуун 6 дахь жилдээ, багийн зохион байгуулагчаар Д.Хишигсүрэн 11 дахь жилдээ ажиллаж байна.

Иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд анхаарч Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Цогц төгсөлт” төслөөр 33 өрхөд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж , 2017 онд хүнсний талонд 58 өрхийг хамруулсан.

Каритас Монгол төслийн хүрээнд өвлийн хүлэмж 7 өрх, Дэлхийн зөнгийн төслөөр 4 хүн зуны хүлэмж барьж хүнсний ногоо тариалан амьдрал ахуйдаа ашиглаж байна.

 

Багийн дүнгээр 28 өрх, 1 аж ахуйн нэгж 38 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж байна.

 

 

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр