» » » ХАРХОРИН СУМЫН ВАНГИЙН ОВОО БАГ
ХАРХОРИН СУМЫН ВАНГИЙН ОВОО БАГ

ХАРХОРИН СУМЫН  ВАНГИЙН ОВОО БАГ

 



Хархорин сумын Вангийн-овоо баг нь Өвөрхангай аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 9-р сарын 03-ны өдрийн 14 тоот тогтоолоор 950 өрх, 3975 хүн амтайгаар байгуулагджээ. 

Хил зааг: Хархорин сумын ИТХ-ын 1993 оны 2-р сарын 15 ны өдрийн хуралдааны 4-р тогтоолоор тус багийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг сумын төвийн өмнөт хэсгийг багтаан Өлийн овооноос Орхон голын толгойн боолтны барилга-суваг дагаж төв замын төмөр бетон гүүр-баруун чиглэлийн төв замын урд талын дагуу-Мэлхий толгой, баруун тийш хярлаж Вангийн овоо-Өлийн овоогоор тогтоожээ.

Хүн ам: 2022 оны байдлаар Вангийн овоо  баг нь 911 өрх, 3106 хүн амтай, малчин өрх 83, мал бүхий 41 өрхийн Тэмээ 1, Адуу 1089, Үхэр 1295,  Хонь 6416, Ямаа 3280 нийт 12081 толгой малтай байна. Сумын хүн бүх өрх, хүн амын дөрөв хуваасны нэгээс илүү нь тус багт харъяалагдаж байдаг юм. Багийн анхны Засаг даргаар 1992 онд С.Александр, 1993 онд Л.Найманжин, 1994 онд С.Дуламрагчаа, 1995 оноос С.Намхайнямбуу, 2004 онд Ц.Энхамгалан, 2008 онд Ц.Пүрэвнамбар нар ажиллаж иржээ. 2013 оны 04-сарын 22 ноос эхлэн Т.Алтангэрэл ажиллаж байна. Одоо тус багийн нэг өрхөд дунджаар 4,1 хүн ногдож байна.Тус багийн онцлог нь мэргэжилтэй боловсон хүчин нөөц чадавхи сайтай, хүн амын 70%-ийг 35 хүртлэх насны залуучууд, хүүхдүүд эзэлдэг.Ахмад өндөр настан 5%-ийг эзлэж байна.Амжиргааны түвшингээр нь авч үзвэл 151 өрхийн 611 иргэн нэн ядуу, 125 өрхийн 616 иргэн ядуу амьдралтай багийн хүн амын 34,8%ийг эзлэж байна.Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай иргэд нь төр засгаас тусламж горьдож зүгээр суулгүй, өөрсдийн амьдрал ахуйгаа өөд татахын төлөө чармайн ажиллаж хөдөлмөрлөцгөөж байна.Тухайлбал 400 гаруй өрх өөрийн хашаандаа болон тариалангийн талбай, хүлэмжинд төмс хүнсний төрөл бүрийн ногоо, үр тариа,жимс жимсгэнэ, тариалж хоол хүнсэндээ хэрэглэж байна.Нэн ядуу амьдралтай 70 гаруй өрх “Дэлхийн зөн”олон улсын байгууллагын төслүүдэд хамарч хичээл сургалтанд оролцож амьдрах ухаанд суралцаж ажлын мэдлэг мэргэжил дадлага олж авч байна.

Багаас төрсөн алдартанууд: Ажил үйлс, авьяас чадвараараа улс орон даяар нэр алдраа дуурсгасан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Гомбосүрэн, Р.Авирмэд, гавьяат механикжуулагч С.Цэрэннадмид, Хөрс хагалгааны улсын 5 удаагийн аварга Ц.Бадамочир, Үндэсний бөхийн аймгийн аварга, аймгийн заан Х.Болд, Аймгийн начин Д.Бибиш, Сумын заан Д.Цэдэнсодном, А.Батчимэг, Ч.Наранжаргал, Б.Ичинноров, Сумын алдарт уяач Ц.Төмөрхуяг, ХАА-н тэргүүний ажилтан, Алтан гадаст одонт ахмад настан Ц.Лувсандорж,Алтан гадаст одонт ахмад багш С.Дашдаваа, Сум сангийн аж ахуйн үе үеийн удирдлагууд ахмад настан Д.Нүрэнзэд, Н.Чимэддорж, Г.Мандах, ХАА-н тэргүүний ажилтан Улсын аварга бригадын дарга ахмад настан Н.Цогтоо, Саятан бригадын ахмад тээвэрчин А.Санги нарын зэрэг сайчууд төрөн гарчээ. Эдүүгээ сум орноо удирдах,эдийн засаг,соёл боловсролоо хөгжүүлэх үйлсэд өөрийн мэдлэг чадвар, авъяасаа дайчлан ажиллаж байгаа олон иргэд тус багт ажиллаж амьдарцгааж байна. Эдгээрийн тоонд Хархорины гурилын үйлдвэрт 30 гаруй жил ажилласан ахмад нягтлан бодогч О.Тэгшбаярыг Санхүүгийн салбарт он удаан жил ажилласныг нь үнэлж, БНМАУ-ын Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Банк санхүүгийн болон Хүнсний аж үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, Сумын Засаг дарга Н.Чимиддорж сумын НД-н тасгийн дарга Г.Бямбасүрэн,татварын байцаагч О.Маруся, Ц.Цэндаюуш,1-р 10-н жилийн багш ШУБ-ын тэргүүний ажилтан Г.Лхагва, Д.Дэнсмаа, Г.Жамъянсүрэн, Ж.Цогбадрах. Мөнгөт хайрхан ХХК-ний захирал спортын мастер Л.Цэнзээ,язгуур урлагийн алтан медальт,хөөмийч А.Эрдэнэхүү нар зүй ёсоор орно. 

Багийн засаг дарга: Т.Алтангэрэл

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр