ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019.04.11 ны өдрийн 12 дугаар тогтоолын дагуу "Сум хөгжүүлэх сан"-гаас зээл олгох сонгон шалгаруулалтанд оролцох төслийг 2019.04.15-21–ний өдрийг дуустал ЗДТГ-ын №106 өрөөнд
хүлээн авна.
СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ АВАХЫГ ХҮССЭН ИРГЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Тухайн суманд байнга оршин суудаг бүртгэлтэй
2. Хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй
3. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаалах үл хөдлөх хөрөнгөтэй байх
4. Үйл ажиллагаа явуулах ажлын байртай байх
5. СХСангаас өмнө нь зээл авч зээлээ хугацаанд нь төлөөгүй, шүүхий шийдвэр, эвлэрүүлэн зуучлахаар шийдвэрлүүлж байсан зээлдэгчид дахин зээл олгохгүй
ТӨСӨЛ ӨГӨХДӨӨ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Төсөл 1 хувь
2. Иргэний үнэмлэхний хуулбар / аж ахуйн нэгжийн гэрчилгээ/
3. Банкны тодорхойлолт
4. 1 хувь цээж зураг
5. Барьцаа хөрөнгийн жагсаалт, гэрчилгээ
6. Зээлдэгчийн анкет
7. Оршин суугаа газрын тодорхойлолт
Утас: 70327399