» » СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН ЗАР
СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН ЗАР

Зорилго: Сүрьеэгийн өвчлөл өндөр сумдын хүн амыг идэвхитэй илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамруулж сүрьеэгийн өвчлөлийг эрт илрүүлэх 
Хамрах хүрээ: ЭМС-ын 2017 оны 306 тоот тушаалд зааснаар сүрьеэ өвчинд өртөх эрсдэл бүхий доорх бүлэг хүн амыг идэвхтэй илрүүлэг үзлэгт хамруулна
• Сүүлийн 5 жилд сүрьеэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн өрхийн болон ойрын хавьтал 
• Хорих байгууллагад хүмүүжигчид
• Ядуу эмзэг бүлгийн хүмүүс /амжиргааны баталгаажих түвшний 1-6 бүлэгт хамаарах өрхийн хүмүүс/
• Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж муутай эрсдэлт хүчин зүйл бүхий хүн ам
• Эрүүл мэнд, сургууль, хүүхдийн байгууллагад ажиллагсад, хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хүмүүс 
Хаана, хэзээ: 2019 оны 04 сарын 11-13-ны өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн рентген кабинетад

Үзлэг хийх эмч: ӨВ.БОЭТ-ын сүрьеэгийн албаны эмч Т.Отгон урьдчилан сэргийлэх үзлэг хийж шаардлагатай иргэдийг зөөврийн рентген аппаратаар оношлогоо хийж, цэрний шинжилгээ авна.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр