» » ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ ӨДРИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ ӨДРИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Тус өдрийн хүрээнд ЕБСургуулиудаас 500м дотор байрладаг 5 дэлгүүрт эрүүл мэндийн сайдын 2013 оны 207-р тушаалын 3-р хавсралтаар батлагдсан ЕБ-ын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хүргүүлж 2 удаагийн хяналт шалгалт хийсэн. Мөн ЕБСургуулийн “Өсвөрийн цагдаа” клубын сурагчид сургуулийн ойр орчмын дэлгүүрт эргүүл хийж үетэнгийхний дээрэлхэлтийн талаар 5 удаагийн зөрчил илрүүлж холбогдох арга хэмжээг авсан.  

Хүүхдэд худалдахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтаар ЕБ-ын 2 дугаар сургуулийн захиргаатай хамтран 120 эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулсан.

ЕБ-ын Орхон сургуулийн 10а ангийн Эко клубын  25 сурагчид Нийлэг уутнаас татгалзъя уриалга гарган албан байгууллагууд болон мэдээллийн самбарт мэдээллийг байрлуулан даавуун тор борлуулах ажлуудыг зохион байгуулж өөрчлөлтийг өөрөөсөө УРИАЛГА гарган  малчин эмэгтэйчүүд болон иргэд, залуучуудад  уриаллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж 250 гаруй эмэгтэйчүүд оролцож өрх бүр малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж үйлдвэрлэгч байх, байгаль орчноо хамгаалах, Монгол ёсоо түгээн дэлгэрүүлэх, хуванцар сав, гялгар уутны хэрэглээг хязгаарлах уриалга гаргалаа.

ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ ӨДРИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр