» » МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛЛОО.
МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛЛОО.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хархорин сумын ахмад, дунд, залуу малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. 
Чуулганд 250 гаруй малчин эмэгтэйчүүд оролцож өрх бүр малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж үйлдвэрлэгч байх, байгаль орчноо хамгаалах, Монгол ёсоо түгээн дэлгэрүүлэх, хуванцар сав, гялгар уутны хэрэглээг хязгаарлах уриалга гаргалаа.
Мөн сум сангийн аж ахуйд олон жил малчин, саальчнаар үр бүтээлтэй ажиллаж байсан, үр хүүхэд нь удам залгасан малчин болсон ээжүүдэд болон ажилч малчаараа нутаг усандаа үлгэр дуурайлал болсон залуу малчдад хүндэтгэл үзүүллээ
Чуулганы үйл ажиллагааг Азжаргал захиралтай "Хэрмэн Цаг" хоршоо, “Далай одод трейд”ХХК, улс, аймаг сумын аварга малчид, ИТХ, ЗДТГ ивээн тэтгэж хамтран зохион байгууллаа.

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр