» » МАРГААШААС 0.035мм-ЭЭС НИМГЭН НЭГ УДААГИЙН ХАЛЬСАН УУТЫГ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
МАРГААШААС 0.035мм-ЭЭС НИМГЭН НЭГ УДААГИЙН ХАЛЬСАН УУТЫГ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО.

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор 0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн хальсан уутыг худалдаа үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглэхийг хориглосон. 
Уг тогтоолыг хэрэгжүүлэх, сумын нутаг дэвсгэрт “Хог хаягдлын тухай”, “Эрүүл ахуйн тухай” хуулиудын холбогдох заалтуудын хэрэгжүүлэх, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж дараах ажлуудыг хэрэгжүүлэхийг худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад ЗӨВЛӨЖ байна. Үүнд:
1. 0.035мм-аас нимгэн буюу нэг удаагийн нийлэг хальсан уутыг, худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг бүр мөсөн зогсоох, үйлчлүүлэгч иргэд, байгууллагууддаа мэдээлэл хүргэх
2. Даавуун болон цаасан уут үйлдвэрлэгч иргэн, байгууллагуудтай хамтран ажиллах, хэрэглээндээ нэвтрүүлэх
3. Зөвлөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах
4. Иргэд даавуун болон цаасан уут хэрэглэж хэвшихийг ЗӨВЛӨЖ байна.

МАРГААШААС 0.035мм-ЭЭС НИМГЭН НЭГ УДААГИЙН ХАЛЬСАН УУТЫГ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО.

 

МАРГААШААС 0.035мм-ЭЭС НИМГЭН НЭГ УДААГИЙН ХАЛЬСАН УУТЫГ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОНО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр