» » ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ШИНЭ ЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ШИНЭ ЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улсын тэргүүний “Орхон” сургуулийн 9А ангийн “Өсвөрийн улаан загалмайчид” клуб сумын насан туршийн боловсролын нэгж хамтран сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шинэ жилийг амжилттай зохион байгууллаа. Шинэ жилийн үеэр 9а ангийн сурагчид өөрсдийн урлагийн тоглолтоос үзүүлж сонирхуулсан ба “Орхон” сургуулийн 11А ангийн бүжгийн хамтлаг,5в ангийн сурагч Ш.Номин-Эрдэнэ, 3а ангийн сурагч Т.Сарангэрэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төлөөлж 7а ангийн сурагч С.Дэлгэрмөрөн нар ая дуугаа өргөлөө. Шинэ жилийн үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй нийт 23 хүүхэд оролцож өвлийн өвгөнөөс бэлэг гардан авлаа.
Тус шинэ жилд зориулж Ц.Оюунчимэг эрхлэгчтэй Соёлын төвийн хамт олон 5ш бэлэг. \Нийт 17500т, Төрийн банк 10000 төгрөг, Хангай эмийн сан С Витамин 50ш, Англи хэлний багш Д.Баяраа 10000 төгрөг, Хархорин ХААН банкны хамт олон 25000 төгрөг, Хас банкны хамт олон үнэ бүхий зүйл, А.Даариймаа эрхлэгчтэй Наранбулаг дэлгүүр 10ш бэлэг\Нийт 50000т\-ийн хандив өргөж үйл ажиллагааг дэмжин тусалж хамтран ажилласан албан байгууллага, хувь хүмүүст ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ШИНЭ ЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр