Улс орон даяар 2018 оны жилийн эцсийн мал тооллого 12 сарын 7-17-ны өдрүүдэд болно.
Энэ жил малыг заавал нүд үзэж нэг бүрчлэн тоолох тул малчид мал бүхий иргэд мал болон малчны тамгаа бэлэн байлгахыг мэдэгдэж байна.
Малыг тоог үнэн зөв бодит гаргаснаар мал, амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож, тодорхойлох, дүн шинжилгээ хийх, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг бэлтгэх ач холбогдолтой юм.
Хүн ам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн улсын тооллого, бүртгэх ажлаас зайлсхийсэн, эсхүл тооллого, судалгаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол Зөрчлийн тухай хуулийн 10.21.1-д заасны дагуу хүнийг 50.000 төгрөгөөр, байгууллагыг 500.000 төгрөгөөр торгоно.