» » ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Хот тохижилтын алба, Байгаль орчны байцаагч, багийн захиргаа хамтран орчны бохирдлын эсрэг ажил зохион байгуулж орчны бохирдол үүсгэсэн, ил задгай хог хаясан Хог хаядлын тухай, Эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Манлай Тод ХХК, Суварга өндөр ХХК, Мөнх Монгол ХХК-ны Хархорин худалдааны зах, Бат-Эргэлдэх хүрд хоршооны хот хоорондын тээврийн үйлчилгээний төвд хугацаатай үүрэг, даалгавар өгч зөрчлийг арилгах арга хэмжээ авч байна.

Хөрсний бохирдлоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна.

Эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд хог хаягдал ил задгай хаяж, орчин бохирдуулахгүй байх, олон нийтийн хяналтыг сайжруулж нийгмийн ухамсраа дээшлүүлэхийг уриалж байна.

ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр