» » СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО. 2018.11.22
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО. 2018.11.22

Сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан 2018.11.22-нд боллоо. Хурлаар сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх хил заагийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталж, Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэж зээл олгохын өмнө сургалт зохион байгуулж хэвших, төсөл хэрэгжүүлэгчдийн мэдээллийг тогтмол шинэчилж байх, зорилтод өрхийн гишүүдээс төслийн шаардлага хангасан өрхүүдийг дэмжиж ажиллах, сум хөгжүүлэх сангийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөл төлөвлөгөө гарган ажиллах зэрэг зөвлөмж чиглэл өглөө.
Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг 2016-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэж хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, хөтөлбөрийн үр дүнг өмнөх жилүүдтэй харьцуулж биелэлт үр дүнг тооцож гаргах чиглэл өглөө.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО. 2018.11.22

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр