» » БОЛЗОШГҮЙ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ
БОЛЗОШГҮЙ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ

Хархорин сумын газар нутгийн ихэнх хэсэг нь ой хээрийн түймрийн аюулын 1 дүгээр зэрэглэлд орж байна. Ой, хээрийн түймэр гарах гол шалтгааны 90% нь хүний болгоомжгүй үйлдэлээс болж байна. Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. 
Цаг агаарын урьдчилсан мэдээллээр хаврын саруудад хуурайшилт ихтэй, үе үе хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна.

ТИЙМЭЭС ХАВАР НАМРЫН ХУУРАЙШИЛТ ИХТЭЙ, САЛХИ ШУУРГАТАЙ ҮЕД:
Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах хүрз, гөвүүр, шүүр гэх мэт багаж хэрэгсэлтэй байхыг анхааруулж байна. 
ТА ҮҮНИЙГ САНАГТУН
БҮҮ МАРТАГТУН
Иргэн таны санамсар болгоомжгүй нэг л үйлдэл, ой хээрийн түймрийн аюулд хүргэдгийг санаж болгоомжлох нь онцгой ач холбогдолтой шилдэг арга мөн.

БОЛЗОШГҮЙ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр