ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Харгалзах огноо: 2023-09-14 | Уншсан: 22
ИХ-ын 1993 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх өдөр болгон шийдвэрлэсэн билээ.
"Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 28 дахь өдөр" -ийг Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Бат Эрдэнэ-зуу хийд, Шанхын баруун хүрээ хийд, Дамбаравжаалан хийд хамтран зохион байгуулж хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах, дүү нарын хамт хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Эрдэнэ зуу хийдэд мандал өргөж, 3 хийдэд 108 зул өргөлөө.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “ Хэлмэгдүүлэлт ба цагаатгал “ сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж дүгнэлээ.

Харгалзах огноо: 2023-09-14 | Уншсан: 22