БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУД ХУРАЛДАЖ БАЙНА.

Харгалзах огноо: 2023-05-23 | Уншсан: 17
Шанх багийн иргэдийн нийтийн хурал 90 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хурлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гантөмөр, Засаг дарга Г.Одгэрэл, Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, багийн Засаг дарга О.Батсүх,Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Д.Энхзаяа, сум дундын прокурорын газрын хяналтын прокурор дэд шадар Б.Түвшинбат, Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч дэслэгч Ш.Хүрэлчулуун нар иргэдэд мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсч, хариу өглөө.
Мөн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2024 онд хэрэгжих төсөл хөтөлбөрийн саналын урьдчилсан жагсаалтыг баталлаа. Иргэд тариалангийн газрын ашиглалт, эзэмшил, ногоон тэжээл тариалах газрын хүрэлцээ нэмэгдүүлэх боломж, малын тоо толгойн албан татварын зарцуулалт зэргээр асуулт асууж санал бодлоо хуваалцлаа.

Харгалзах огноо: 2023-05-23 | Уншсан: 17