» » СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОСОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ
СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОСОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ
Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үүнд:
-Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
-Энергийн болон спортын ундаа
-Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа
-Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль
-Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт)
-Чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар
-Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон
-Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр
-Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс
-Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс
-Мөхөөлдөс

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр