» » ХАРХОРИН СУМ “ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ 2018” АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
ХАРХОРИН СУМ “ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ 2018” АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

       

ХАРХОРИН СУМ “ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ 2018” АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээг сурталчлан, таниулах, бизнесийн түншлэл тогтоох, зах зээлээ өргөтгөх боломж бүрдүүлэх, чанар стандартад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, харилцан туршлага солилцож бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлж орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах зорилготой “ӨВ ТҮНШЛЭЛ” 2018 арга хэмжээнд 6 аж ахуйн нэгж, 15 иргэн 22-24 ны өдрүүдэд амжилттай оролцлоо. Зөөлөн сувд хоршооны эсгий урлалын бүтээгдэхүүн энэ жилийн үзэсгэлэн худалдааны Гран-при шагналыг хүртлээ. Мөн "Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд орон нутагт үйлдвэрлэж байгаа ХАА-н гаралтай эко бүтээгдэхүүнийг сурталчлах, мэдээллээр хангах арга хэмжээнд МЭҮТ амжилттай оролцож 3 дугаар байрын шагнал, Мөнх урлан ХХК –ны урласан үндэсний хувцасны коллекц загварын шоуны шилдэгээр тус тус шалгарлаа.

“ӨВ ТҮНШЛЭЛ” 2018 оны бас нэг онцлог нь Япон улсын Хоккайда мужийн Такикава хотын удирдлагууд үзэсгэлэн худалдааны арга хэмжээнд оролцож тус улсад дадлагажсан дадлагачдын хийсэн бүтээгдэхүүн, тарьж туршиж ургуулж байгаа сонгино бусад таримлуудтай танилцаж Өвөрхангай аймаг -Такикава хотын найрамдалт харилцааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр