» » » ХАРХОРИН СУМ #ХАНГАЛТТАЙ ҮНЭЛЭГДЛЭЭ
ХАРХОРИН СУМ #ХАНГАЛТТАЙ ҮНЭЛЭГДЛЭЭ
Өвөрхангай аймгийн Засаг дарга Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хархорин суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2023 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрийг дуустал зохион байгууллаа.
Команд штабын сургууль "Орон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, ослын үеийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа" сэдвийн хүрээнд
Гамшиг осол, аюулт үзэгдлийн үед нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох, удирдах бүрэлдэхүүний чадавхийг сайжруулж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зохион байгуулагдлаа.
Команд штабын сургууль
- Сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийг Цуглар зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулах
- Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хувцасны жигдрэлт, хээрийн үүргэвчний иж бүрдэл, хүч хэрэгсэл, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах
- Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, иргэд сайн дурын хэсгийхэнд танхимын сургалт зохион байгуулах
- Онцгой комиссын бүрэлдэхүүн гамшгийг цагийн байдал дээр ажиллах чадвар
- Мэргэжлийн албадын хамтарсан Дуурайлан үзүүлэх дадлага, сургууль гэсэн арга хэмжээнүүдийг 2 өдрийн турш зохион байгууллаа.
Хоёр өдрийн турш зохион байгуулсан гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургуульд Хархорин сум #хангалттай үнэлэгдлээ.
Тус команд штабын сургуульд #амжилттай, үр бүтээлтэй оролцсон Н.Мяасүрэн, У.Бямбанасан, Э.Баасансүрэн, С.Бат-Орших нар залуучуудыг сумын ИТХ-ын дарга болон Засаг даргын Жуух бичгээр шагнагдлаа.
Команд штабын сургуулийг амжилттай зохион байгуулсан Хархорин сумын #удирдлагууд, зохион байгуулалт өндөр оролцсон Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд халуун талархал илэрхийлье.

ХАРХОРИН СУМ #ХАНГАЛТТАЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

 

ХАРХОРИН СУМ #ХАНГАЛТТАЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

 

ХАРХОРИН СУМ #ХАНГАЛТТАЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр