» » УРГАЦ ХУРААЛТЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
УРГАЦ ХУРААЛТЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

УРГАЦ ХУРААЛТЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

 

2018 онд сумын хэмжээнд 5710га талбайд улаан буудай, 1360га талбайд тосны ургамал, 60га талбайд оюъёос, 962га талбайд ногоон тэжээл, 118га-д төмс, 95га-д хүнсний ногоо тус тус тариалсан. 
17 иргэн байгууллага 5710 га талбайд улаан буудай тариалсанаас 220 га талбай мөндөрт цохигдож, 5490 га хураан авахаас одоогоор “Хархорин”ХК 100 га хурааж 120 тн будаа аваад байна. 
7,8 дугаар сард бороо их орсоны улмаас үр тарианы болц гүйцээгүй учраас ургац хураалт хойшлох төлөвтэй байгаа тул тариа хурааж дуустал малчид малаа хариулгатай байлгах, тариалангийн талбайд малаа ойртуулахгүй байх зэргээр хамтран ажиллахыг уриалж байна.

Өнөөдрийн байдлаар 91,5га талбайгаас 897 тн төмс, Хүнсний ногоо 78 га талбайгаас 761 тн, хураан авч Төмс, Хүнсний ногооны хураалт 80 хувьтай байна. 115га талбайгаас Ногоон тэжээл хураан аваад байна.

Иргэн С.Жамьяансүрэн /99093615/, “Зулзган ой” хоршоо Ц.Рэнцэндорж /88112575/ , “Мөнх монгол трейд”ХХК Өлзийбат/99971155/ , “Хөгжлийн үүр”ХХК /95055208/, “Далайн одод трейд”ХХК Т.Ишдалай /90006688/ нар ногоон тэжээл хадаж боож эхлээд байна. 1 боодол ногоон тэжээл 8000-10000 төгрөгийн үнэтэй гарч газар дээр нь зарж борлуулж байна. 
Өнөөдрийн байдлаар ногоон тэжээл сумын хэмжээнд 8000 боодол /200 тн/ тэжээл хураан аваад байна

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр