ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТОТ ЖИЛИЙГ НЭЭЛЭЭ
Харгалзах огноо: 2023-02-10 | Уншсан: 240
Аймгийн ЗДТГ, Зорилтот жилийн ажлын хорооноос нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, малчид, тариаланчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, сум, агентлагийн удирдлагуудад ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Зорилтот жилийн хүрээнд Малын гаралтай хүнсний түүхий эдийг нэмэгдүүлэх чиглэлээр 4, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 11, Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 8, Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 7 арга хэмжээг тус тус төлөвлөөд байна.
Тухайлбал,
Цагаан идээ, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүн савлаж, худалдаанд бэлтгэх арга зүй, малын тэжээл даршлах, хүнсний ногооны үрсэлгээ бойжуулах, тариалах, арчлах, хөрс, ургамал хамгаалах, хураах, хадгалах, даршлах гэх мэт сургалтуудыг явуулах, малчид, тариалнчдын зөвлөгөөн хийх, өдөрлөг, чуулга уулзалт зохион байгуулах,
“Биотехнологийн төв”, хүнсний ногооны төрөлжсөн зоорь, Арвайхээр, Төгрөг сумдад 2000 м2-аас доошгүй хүлэмжийн цогцолбор байгуулах
500-аас доошгүй айл өрхийг өрхийн тариаланч болгож, жимс, жимсгэний суулгац, төмс, хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүлэх
Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих
Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сум дахь сүүний үйлдвэрүүдийн ашиглалтыг сайжруулах
“Хөх сав, канистергүй сум, аймаг” хөдөлгөөн өрнүүлэх
Хэрэглэгч, үйлдвэрлэгчдэд хоол, хүнсний аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа явуулах зэрэг нийт 40 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Харгалзах огноо: 2023-02-10 | Уншсан: 240