Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ходоодны дурангийн оношлогоо хийж эхэллээ.
Харгалзах огноо: 2023-01-25 | Уншсан: 215
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн дэмжих төвд ходоодны дурангийн иж бүрэн аппарат нийлүүлэгдсэн.
Ходоодны дурангийн эмч Ц.Үүрийнтуяа, сувилагч Д.Мөнхсайхан нар мэргэжил дээшлүүлэх сургалтыг төгсөж тусламж үйлчилгээг 2023.01.24 -ний өдрөөс эхлэн үзүүлж эхэллээ.
Хөдөөгийн хүн амийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, чирэгдэлгүй тусламж үйлчилгээ авах боломжоор хангаж буй Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ийн гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ийн гишүүн Г.Ганболд нарт ажлын өндөр амжилт хүсье.
Харгалзах огноо: 2023-01-25 | Уншсан: 215