ЕБС-иудтай хамтран “Цэрэг-эх оронч хүмүүжил олгох танхим”-ыг байгуулж байна.
Харгалзах огноо: 2022-12-27 | Уншсан: 239
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хүүхэд, өсвөр үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалах, бахархах хүмүүжил, төлөвшлийг олгох зорилгоор ЕБС-иудтай хамтран “Цэрэг-эх оронч хүмүүжил олгох танхим”-ыг байгуулж байна.
Арвайхээр сумын ерөнхий боловсролын таван сургуульд тус танхимыг байгуулж, сурагчдад өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцах боломжийг олгоод байгаа бол энэ удаа Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуультай хамтран дунд бүлгийн түүх-нийгмийн ухааны хичээлийн танхимыг “Цэрэг-эх оронч хүмүүжил олгох танхим” болгож тохижууллаа.
Хүүхэд залуучуудыг эх оронч, зөв төлөвшилтэй байлгах зорилтын дагуу Өвөрхангай аймгийн цэргийн штабын газар, 2-р сургууль мөн 6б ангийн эцэг эхчүүд хамтран ийнхүү кабинетээ нээлээ.
Хүүхэд залуус, багш ажилчдадаа амжилт хүсэе!
Харгалзах огноо: 2022-12-27 | Уншсан: 239