ХАРХОРИН СУМАНД ГЭМТЛИЙН МЭС ЗАСАЛ ХИЙГДЭХ ОРЧИН НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ.
Харгалзах огноо: 2022-12-27 | Уншсан: 239
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар орон нутагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн C-ARM рентген аппарат, бөөрний гемодиализийн аппаратыг хүлээлгэн өглөө.
Энэ аппараттай болсноор мөчдийн ясны болон зөөлөн эдийн гэмтлийн мэс засал, судасны зарим мэс заслуудыг орон нутагт үзлүүлснээр, иргэд чирэгдэлгүй тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Тус аппаратыг ашиглан Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн нарийн мэргэжил эзэмшсэн эмч Ц.Мөнхбат, Э.Баасансүрэн нар ажиллах юм байна.
Харгалзах огноо: 2022-12-27 | Уншсан: 239