» » АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ 80.1 ХУВЬТАЙ ДҮГНЭЛЭЭ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ 80.1 ХУВЬТАЙ ДҮГНЭЛЭЭ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хурлаар аймгийн Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.
Энэ онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5 бүлэг, 61 заалт, 338 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн юм. Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд 189.5 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж ажиллалаа.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 608.3 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 670.0 тэрбум төгрөгт хүрч, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 онд 59.2 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 62.0 тэрбум төгрөгт хүрч өссөн үзүүлэлттэй байна.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон Нутгийн удирдлага, эрхзүйн хорооны дүгнэлтээр аймгийн Засаг даргын 2020-2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн 80.1 хувь буюу хангалттай хэмээн дүгнэлээ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр