Өвөрхангай аймгийн ЗДТГазар, бие тамир спортын газраас хамтран зохион байгуулсан "Миний нутаг сайхан" иргэдийн спортын наадмын "Шигшээ" тэмцээн болох спортын 8 төрөлт тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Арвайхээр суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Иргэдийн спортын наадамд Хархорин сумаа төлөөлж 55 тамирчин төрөл тус бүрд ээ амжилттай оролцож багийн дүнгээр "ДЭД" байрт шалгарлаа.
Тус тэмцээнд:
Үндэсний бөхийн төрөлд:
Хувийн дүнгээр Тэргүүн байр: Аймгийн начин Б.Гомбожав
Нийт багийн дүнгээр ДЭД БАЙР
Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд:
Тэргүүн байр: А.Мэндбаяр ахлагчтай эрэгтэй баг тамирчид
Дэд байр: Э.Ганчөдөр ахлагчтай эмэгтэй баг тамирчид
Ширээний теннисний ганцаарчилсан төрөлд:
Эмэгтэй Тэргүүн байр: Д.Үржинжаргал
Эрэгтэй П.Даваасүрэн 5-р байр
Волейболын төрөлд:
Дэд байр: М.Оюун-Эрдэнэ ахлагчтай эмэгтэй баг тамирчид
Софт волейбол 40-с дээш насны төрөлд:
Тэргүүн байр: Ц.Лхагвачулуун ахлагчтай баг тамирчид
Хийн дасгал 50-с дээш насны төрөлд:
Л.Баяраа ахлагчтай баг тамирчид 4-р байрт шалгарлаа.
Мөн иргэдийн спортын наадамд оролцоход баг тамирчдын оролцох эрхийн төлбөр, машин техник, байрлах байрын зохицуулж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Засаг дарга Г.Одгэрэл, ОХБЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хархорум музей, Эрдэнэ-зуу музей, Ерөнхий боловсролын Орхон сургууль, Спортын ордон албан байгууллагуудын дарга удирдлагуудад нийт баг тамирчдынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.