ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Харгалзах огноо: 2022-10-14 | Уншсан: 298
Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өглөөний 08:30 цагт эхэллээ. Өвөрхангай аймагт ерөнхий шалгалт өгөхөөр нийт 182 иргэн бүртгүүлсэн.
Шалгалт 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Политехникийн коллежийн 306 тоот танхимд 7 ээлжээр хуваарийн дагуу зохион байгуулагдана.
Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулж байна.
Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянаж буй бөгөөд зөрчил гарахаас сэргийлж оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж байна.
Сорилын агуулга нь ерөнхий мэдлэгийн буюу хууль эрхзүй, нийгэм, эдийн засаг, соёлын мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх чадварын тестээс бүрдэж байгаа юм.
ШАЛГАЛТ ӨГЧ БУЙ НИЙТ ИРГЭДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.
Харгалзах огноо: 2022-10-14 | Уншсан: 298