ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Харгалзах огноо: 2022-07-18 | Уншсан: 326
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны110, 111, Ардын хувьсгалын 100 101 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 90, 91 жил, Хархорин сум САА байгуулагдсаны түүхт 66 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Хархорин сумын иргэдийг эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж төрийн дээд одон медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Г.Ганболд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг дарга Г.Одгэрэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзаяа нар гардуулан өглөө.
Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор 2, Алтан гадас одонгоор 13, Хөдөлмөрийн Хүндэт медалиар 4 иргэнийг тус тус шагнав.
ТА БҮХЭНДЭЭ ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
Харгалзах огноо: 2022-07-18 | Уншсан: 326