» » ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСЛИЙГ 2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 29-НИЙГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА.
ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСЛИЙГ 2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 29-НИЙГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА.
Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хоршоодыг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох төслийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 07 дугаар сарын 29-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
• Зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3%, хугацаа 60 хүртэлх сар, нэг төсөлд олгох доод хэмжээ 10.000.0 (арван сая төгрөг)
ТАВИГДАХ ШААРДЛАГА
•Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан, Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, сум хөгжүүлэх сангийн зээлийн хугацаа хэтэрч байгаагүй болон өргүй хоршоо, аж ахуйн нэгж байх
• Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх
• Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
• Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, зуучлалын үйлчилгээ, хууль зүйн зөвлөх үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний сүлжээ, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн бусад үйл ажиллагаа эрхлэгч хоршоо, аж ахуй нэгжүүд болон хувь хүн, иргэнд зээл олгохгүй
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Төсөл /Журмын дагуу бусад шаардлагатай материал/
- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг, байршил
- Хуулийн этгээдийн дарга, захирлын иргэний үнэмлэхний хуулбар
- Татвар, нийгмийн даатгалд өр төлбөргүй талаарх тодорхойлолт
- Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
- Төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл
- Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хүсч буй мөнгөн дүнгийн 70%-ийн барьцаа хөрөнгөтэй байх)
Лавлах утас:
ЗДТГ-ын ХАА тасаг: 70327399,
Хүнс, ЖДҮХАХМэргэжилтэн: 88052339,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСЛИЙГ 2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 29-НИЙГ ХҮРТЭЛ  ХҮЛЭЭН АВНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр