» » “МАЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МАЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийг 2020-2022 онуудад хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд “МАЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” төвийн бүсийн уулзалтыг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хархорин сумын ИТХуралтай хамтран зохион байгуулав.
Тус уулзалтаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөө ахуйн хоршоологчдын нэгдсэн холбоо, Бэлчээр ашиглагчдын холбоо зэрэг малчдад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг төр, нийгмийн 6 түнш байгууллагын төлөөлөл оролцож малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг чадавхжуулах чиглэлээр боловсруулагдаад буй 22 агуулгыг аймаг, сумдад хэрхэн баг болж ажиллах талаарх арга зүй, төлөвлөгөө, загвараа хэлэлцлээ.
Төвийн бүсийн зөвлөлдөх уулзалтанд Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон зэрэг аймгуудын дээрх 6 түнш байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцов.

“МАЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

“МАЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр