» » 60 КМ АВТОЗАМЫГ 9 ДҮГЭЭР САРЫН 15 ГЭХЭД БҮРЭН ДУУСГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ. ДУУСГААГҮЙ ТОХИОЛДОЛД “HKB INTERNATIONAL HOLDING” ХХК-ИЙН МОНГОЛ УЛСАД ЗАМ ТАВИХ ЭРХИЙГ БҮРЭН ЦУЦЛАХЫГ МЭДЭГДЭВ
60 КМ АВТОЗАМЫГ 9 ДҮГЭЭР САРЫН 15 ГЭХЭД БҮРЭН ДУУСГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ. ДУУСГААГҮЙ ТОХИОЛДОЛД “HKB INTERNATIONAL HOLDING” ХХК-ИЙН МОНГОЛ УЛСАД ЗАМ ТАВИХ ЭРХИЙГ БҮРЭН ЦУЦЛАХЫГ МЭДЭГДЭВ
Саяхан Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 60 км замын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч ажилласны дагуу өнөөдөр Л.Халтар сайд тус замын засвар шинэчлэлийн ажилтай танилцаж, төслийн нэгж, зөвлөх болон гүйцэтгэгч компанид 15 чиглэлээр үүрэг өглөө.
Өнгөрсөн жил тавьсан 21.6 км замаас 6.8 км-т хучилтын алдаа гарсан учраас гүйцэтгэгч "HKB international holding” ХХК-ийг өөрийн зардлаар 3 см өнгөн хучилт дахин хийх шаардлага тавилаа.
Мөн яам, зөвлөх компани, төслийн нэгж, аймгаас ажлын хэсэг байгуулж, дээрх 21.6 км замд 500 метр тутамд кор авах буюу өрөмдлөг хийж, ирэх даваа гарагт үр дүнг танилцуулахыг үүрэг болгов.
Гүйцэтгэгч компани анх 140 техник хэрэгсэл, 204 хүн ажиллуулна хэмээн гэрээнд тусгасан ч өнөөдрийн байдлаар 40 техник, 139 ажилтантай байна. Иймд хүн хүч, техникийг нэмэгдүүлж, ажлыг 9 дүгээр сарын 15 гэхэд бүрэн дуусгах үүрэг өглөө. Хэрэв тухайн цаг хугацаанд 60 км зам бүрэн ашиглалтад ороогүй тохиолдолд HKB international holding” ХХК-ийн Монгол Улсад зам тавих гэрчилгээг Зам, тээврийн хөгжлийн яамнаас хүчингүй болгоно гэдгийг мэдэгдэв.
Түүнчлэн гүйцэтгэгч компаний ерөнхий захирлыг болон Төслийн нэгжийн төлөөллийг өнөөдрөөс эхлэн тус замд суурьшин ажиллаж, ажлын гүйцэтгэлийг өдөр бүр тайлагнаж байхыг үүрэг болгосон юм.
Замын залгаа, гагнаас муу хийгдвэл ус орж, далан доошоо суудаг, өвөл нь овойж хөлдөөд зам бүрэн эвдэрдэг учраас технологийн алдаа гаргахгүй байхад хатуу хяналт тавьж ажиллахыг төслийн нэгж, зөвлөх компани, Өвөрхангай аймгийн АЗЗА ТӨХК-д үүрэг болголоо.
Мөн шинээр хийх 28 хоолойн ажлыг бүрэн дуусгах, дараагийн 30 гаруй км замын хучилтыг хийхдээ GPS-тэй эсвэл лазерын хэмжигчтэй дэвсгэр тавих, талуудын төлөөлөл болон аймгийн МХГ-ын байцаагч оролцсон ажлын хэсгийг байгуулж, ажлын байрууд, кэмпэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үзлэгийг явуулах зэрэг үүрэг чиглэлийг өгөөд байна.
Аймгийн Засаг дарга А.Ишдорж “Орон нутгаас энэ ажлыг зогсоох эрх байгаа. Гэхдээ ажил зогсвол аймаг, орон нутагт, ард иргэдэд хохиролтой учраас ажлыг аль болох гацаахгүйгээр, богино хугацаанд стандартын дагуу чанартай бариулах нь чухал. Үүний тулд аймгаас замын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг БОАЖЯ-аас тогтоож өгсний дагуу хамгийн ойр газраас авч, цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэх боломжийг бүрдүүлж өгснөөр ажил нэг өдөр ч гацахгүй явж байна. Замын ажилд технологийн алдаа гаргаж, хэл ам дагуулаад байвал хатуу хариуцлага ярина” гэлээ.

60 КМ АВТОЗАМЫГ 9 ДҮГЭЭР САРЫН 15 ГЭХЭД БҮРЭН ДУУСГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ. ДУУСГААГҮЙ ТОХИОЛДОЛД “HKB INTERNATIONAL HOLDING” ХХК-ИЙН МОНГОЛ УЛСАД ЗАМ ТАВИХ ЭРХИЙГ БҮРЭН ЦУЦЛАХЫГ МЭДЭГДЭВ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр