» » ХАНГАЙ ХАЙРХАНЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛЛОО.
ХАНГАЙ ХАЙРХАНЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛЛОО.
2022.06. 08
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Хангай хайрхан уулыг жил бүрийн билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-ны дотор тахихаар шийдвэрлэсэн билээ.
Өнөөдөр сумын ЗДТГ, Монголын Үндэсний Тариаланчдын Холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл хамтран албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, малчид, тариаланчдын хандив, дэмжлэг, оролцоотой Хангай хайрханыг тахих ёслол зохион байгууллаа.
Эрдэнэзуу хийд, Дамбаравжаалин хийд, Шанхын баруун хүрээ хийдийн лам нар Очирваань, Хангай хайрханы тахилга уншиж, мандал өргөлөө.
Тахилгын ёслолд зориулан 32 бөхийн барилдаан болж, Улсын начин Б.Сугаржаргал түрүүлж, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ үзүүрлэн, аймгийн заан О.Бундхорол, сумын заан Ю. Отгон нар шөвгөрлөө.
Хандив өргөж, дэмжлэг үзүүлсэн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, малчид, тариаланчдад талархал илэрхийлье.
Зуншлага сайхан болж, мал сүрэг өсч, ургац арвин байх болтугай.
Засаг даргын Тамгын газар
МТҮХолбооны Өвөрхангай аймаг дахь салбар

ХАНГАЙ ХАЙРХАНЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛЛОО.

 

ХАНГАЙ ХАЙРХАНЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр