» » “ УНАСАН ГАЗАР, УГААСАН УС МИНЬ” АЯЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“ УНАСАН ГАЗАР, УГААСАН УС МИНЬ” АЯЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ УНАСАН ГАЗАР, УГААСАН УС МИНЬ” АЯЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Аймгийн ИТХ-аас  2018 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан  Өвөрхангай аймгийн Цэргийн штаб, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хархорин сумын ЗДТГ хамтран Арвайхээр сумын ЕБС , Хархорин сумын ЕБС-ийн ахлах ангийн 57 сурагчдыг хамруулан   “УНАСАН ГАЗАР, УГААСАН УС МИНЬ”  аяллыг  2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа.  Аяллыг  Бүрд сумын Ширээт нуур, Хашаат сумын Хөшөө цайдам, Хотонт сумын  Хар балгас чиглэлд зохион байгуулж Эрдэнэзуу, Хархорум музейг үзэж сонирхлоо. Мөн энэ үеэр Өвөрхангай аймгийн Цэргийн штабын  дарга хурандаа М. Дэлгэрсайхан, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Цэнд,  сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн   Ж.Солонго, Орхон сургуулийн нийгмийн ажилтан Б.Амарзаяа нар  хүүхдүүдийн дунд сургалт  зохион байгуулж, хөгжөөнт тэмцээн явууллаа. Дэмжин ажилласан ЕБ-ын Орхон сургууль,  дотуур байрны хамт олонд  талархал  илэрхийлье.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр