» » 300 МЯНГА ГАРУЙ ХҮН ИДЭВХТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ ХЭВШЭЭД БАЙНА
300 МЯНГА ГАРУЙ ХҮН ИДЭВХТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ ХЭВШЭЭД БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж байна. Аяны үйл ажиллагаа эхэлсэн 2 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн хэмжээнд 55 байршилд 370 гаруй мянган хүн өглөө бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсээр иржээ.
Өнөөдөр Аюуш баатрын талбайд аяны үр дүнг үнэлж, идэвхтэй оролцсон байгууллага, хамт олон, дасгалжуулагчдыг шагнан урамшууллаа. Мөн аяны хүрээнд хэвшүүлж буй бие халаалтын болон үндсэн дасгал, тайвшруулах дасгал, “Өвөрхангайн магтаал”-ын аянд шинээр дэглэсэн “Дагсалын жор”-ыг бүх нийтээрээ хийж, энэ өглөөг эрч хүч дүүрэн угтаад байна.
Тус арга хэмжээнд улсын Биеийн тамир, спортын хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш, дасгалжуулагчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар энэ өдрийн турш сургалт зохион байгуулах юм.

300 МЯНГА ГАРУЙ ХҮН ИДЭВХТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ ХЭВШЭЭД БАЙНА

 

300 МЯНГА ГАРУЙ ХҮН ИДЭВХТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ ХЭВШЭЭД БАЙНА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр